Б.Болдбаатар: Ургийн гажигтай төрсөн хурганаас цацраг идэвхт бодис, хүнд металлын илэрц илрээгүй

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уранаас үүдэлтэйгээр байгаль орчин, мал амьтанд нөлөөлөл үзүүлж байгаа эсэх талаарх хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцуулав.

Ажлын хэсгийнхэн Улаанбадрах сумд ажиллаж ургийн гажигтай төрсөн малтай нэр бүхий малчдын мал, ус, хөрс бэлчээрээс лабораторийн шинжилгээ авсан байна.

МЭЕГ-ын Б.Болдбаатар:

-Тухайн сумын малчны дутуу төрсөн ихэр хээл, ургийн гажигтай төрсөн хургаас дээж авч шинжилсэн. Эд эрхтнээс цацрагийн болон хүнд металлын үлдцийг үздэг. Химийн гаралтай хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэх боломжгүй. Улсын хэмжээнд ургийн гажиг янз бүр байдлаар тохиолдож байдаг. Жил бүрийн тоо харилцан адилгүй байдаг. 2025 он гарснаас хойш Баян-Өлгий аймагт толгой нь нийлсэн ихэр хээл, толгойн гажигтай ишиг бүртгэгдээд байна. гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.