СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дүүжин замын тээврийн тулгуур баганыг байрлуулж байна

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 долоо хоногийн өмнө

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн нэгдүгээр шугамын тулгуур багана байрлуулах ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн. Тодруулбал, Өнөөдрийн байдлаар нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлсэн. Дүүжин замын тээвэр нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна.

Уг төслийн хоёрдугаар шугамыг Шангри-Ла-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн чиглэлд 2.7 км урттай, гурван зогсоолтой, 70-74 кабинтай барина. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.