СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-04-08

Улсын ерөнхий прокурорын томилгоог энэ долоо хоногт хэлэлцэнэ

Нийтэлсэн
3 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
3 долоо хоногийн өмнө

Энэ долоо хоногийн УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд ерөнхий прокурорын томилгоо байгаа бололтой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэнийг ерөнхий прокуророор томилох вэ гэдгийг шийдэж, УИХ-д оруулна. 

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон. Түүнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 05-нд тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор УИХ томилж байсан юм. Тиймээс одоогийн Б.Жаргалсайханыг дахин нэг удаа сунгах уу, эсвэл шинэ хүн томилох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Уг нь өмнөх ерөнхийлөгчийн томилсон хууль хүчний байгууллагын удирдлагыг шинэ ерөнхийлөгч гарч ирээд өөрчилдөг байсан бол У.Хүрэлсүх ерөнхийлөгчөөр сонгогдоод дөрвөн жилийн хугацаанд өмнөх ерөнхийлөгчийн томилсон ерөнхий прокурорыг өөрчлөөгүй.

Прокурорын тухай хуульд ерөнхий прокурорын томилгоог,

46.1 Прокурорын байгууллагыг улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.

46.2. Монгол Улсын ерөнхийлөгч улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг УИХ-тай зөвшилцөн зургаан жилийн хугацаанд томилно.

46.3.Монгол Улсын ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг УИХ дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ гэж заажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
3 долоо хоногийн өмнө
116.206.83.106

Жаргалсайхан прокурорыг дахин томилох хэрэгтэй, төрийн хүнд байвал зохих ноён нуруутай, шударга, төлөв түвшин, хариуцлагатай, аливаад алагчлалгүй ханддаг хүн дээ, мөн прокурорын байгууллагыг өнөөгийн шаардлагад нийцүүлэх гэж хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа хүн шүү...ажлыг нь үргэлжлүүлэх

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.