?LIVE: Б.Батбаатар: ТӨҮГ-уудад 5-8 сая төгрөгийн цалинтай бүтээмжийн менежер томилж байгааг эсэргүүцэж байна
ИЗНН-аас ТӨҮГ-уудад 5-8 сая төгрөгийн цалинтай бүтээмжийн менежер томилж байгааг эсэргүүцэж, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.
УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга Б.Батбаатар:
-Дэлхийн нөхцөл байдлаас шалтгаалж төсөвт тодотгол хийх нь ойлгомжтой болж байна. Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллахгүй байна.
МАН хамтарсан Засгийн газар байгуулсан. Одоо МАН, АН, ХҮН гээд нийт 118 хүнтэй бүдүүн бүлэг байгуулагдаад явж байна. Ийм том бүлэг байгуулагдсанаар олон хүнд эрх мэдэл хуваарилах ажил үүссэн. Эрх мэдлээ дамжуулаад санхүү, төсөв, орон тооны бүтцийг данхайлгасан Засгийн газар бүрдэж байна. Ингээд бялуу хуваах ажлыг хийгээд эхэллээ. Монголын төсөв алтан загасны үлгэр биш шүү дээ. Бүтээмжийн менежер гэх тэр хүмүүс 5-8 сая төгрөгийн цалин авна гэж байгаа. Үнэхээр бүтээмж нэмэгдэж, хэмнэлт гаргаж чадах уу? Эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд ийм ажил хийж байна. Энэ асуудалд шаардлага хүргүүлнэ гэж төлөвлөж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.