Э.Батшугар: Санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуй нэгжээ урамшуулдаг болох шаардлагатай

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Э.Батшугар чуулганы хуралдаанд танилцуулав. 

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Банкны системийн чанаргүй зээлийн түвшинг харгалзан санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах зорилгоор эрх зүйн шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай байна.

Манай улсад 14 банк 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. . Энэ өгөгдлийг үр ашигтай ашиглаж зээлдэгчийн зээлжих зэрэглэлийн тоон мэдээлэлд үндэслэн нэмэгдүүлэх боломж одоогийн хуульд бүрэн зохицуулагдаагүй байна. Санхүүгийн таатай үйлчилгээг том аж ахуй нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч л хүртэж байна. . Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.