Д.Амарбаясгалан: Авлигатай тэмцэх хуулиуд, хуулиас давсан журмуудыг хүчингүй болгох асуудлыг оруулж ирэх чиглэлийг өгч байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын даргаар Зандраагийн Дашдавааг улируулан сонгох тухай Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж 93 гишүүний саналаар улираан томиллоо.

З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилох Ерөнхий сайдын саналыг УИХ дэмжсэнтэй холбогдуулж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэв.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-УИХ-ын гишүүдийн хэлсэн саналыг та бүхэн ажил хэрэг болгон ажиллаарай.

Авлигатай тэмцэх ажиллагааг ул суурьтайгаар хэрэгжүүлэх ёстой. Үүнийг нь УИХ дэмжиж ажиллах шаардлагатай гэдэг байдлаар асуудлыг өргөн хүрээнд хэллээ. гэж үзэж байна. .

УИХ-ын Тамгын газар, ХЭҮК-той хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг ажиллагааг эрчимжүүлэхийг үүрэг болгож байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.