З.Дашдаваа: Х.Баттулга гишүүний татвартай холбоотой асуудлыг шалгаж тодруулна

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Х.Баттулгын нэр холбогдоод байгаа Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн талаар АТГ-ын дарга З.Дашдаваагаас тодруулав. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

-Авлигачдын хөрөнгийг хураана гэдэг хууль санаачлаад яваад байна. Энэ яг ямар учиртай вэ? АТГ ямар байр суурьтай байгаа вэ? Хоёрдугаарт, Төрийн өндөр албан тушаалтнуудын хэргийг АТГ шалгадаг. Цахим орчинд түгсэн Ерөнхийлөгч байхдаа, эсвэл сайд байхдаа юм уу стратегийн ордод орохоор ордын лицензийг оффшор бүсэд гурав дөрвөн дансаар зарсан асуудал гарсан. 50 сая төгрөгийг татвараас зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Жирийн иргэн байсан бол цусыг нь хольж байгаа. 640 хүүхдийн 30 сургууль барих мөнгөн дүн. Иргэд баялгаа татвараар л хүртдэг. 

АТГ-ын дарга З.Дашдаваа:

-Нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг манай байгууллага шалгадаг. Харин О.Алтангэрэл сайдын өргөн барьж байгаа хуулийн тухайд үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг улс орон даяар хийж хэрэгжүүлнэ гэж байгаа. Гэхдээ энэ хуулийг манай байгууллага дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн байгаа.

гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.