АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох санал гаргажээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргаснаа Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ.

Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд шийдвэрээ танилцуулж, сайдуудын саналыг сонсжээ. З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын саналыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэнэ

Үүний дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.