Р.Сэддорж: Утасны төлбөрөө ганц сар төлөөгүйн төлөө эрсдэлтэй зээлдэгч болгодог байж болохгүй
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж:
-Утасны төлбөрөө ганц сар төлөөгүйн төлөө эрсдэлтэй зээлдэгч болгодог ийм харгис байж болохгүй. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооныхон иргэдийнхээ амьдрал руу нэг хараарай. Банкны өндөр хүүг төлөх гэж яаж амьдарч, байгууллагаа авч явах гэж яаж зүтгэж байгааг анхаарч үзээрэй. Иргэдээ хэт барьсан нийгмийг бий болгочих вий гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.