СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2025-03-26

Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 хүртэлх хувийг төр эзэмшиж, уг орд газраас олсон орлогыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх шийдвэр гарсан.

Төр өөрийн мэдлийн хувиа авахын тулд зарим томоохон орд газруудыг эзэмшиж буй компаниудын удирдлагуудтай гэрээ хэлэлцээр хийж буй. Үүний нэг бол Эрдэнэт үйлдвэрийн хаягдал овоолгыг дахин боловсруулж ашигладаг "Ачит ихт" ХХК. Компанийн зүгээс ордын 34 хувийг төрд буцаах хүсэлтийг олон удаа тавьсан гэдэг мэдээллийг олон нийтэд өгдөг. Харин Эрдэнэт үйлдвэрийн зүгээс энэ хүсэлттэй хамт ирүүлдэг шаардлага нь хүлээн авах боломжгүй хувилбар байгаа гэж мэдэгдсэн удаатай. 

Засгийн газрын зүгээс “Ачит ихт” ХХК-тай ойлголцсон эсэх, хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас тодрууллаа.

Тэрээр “Стратегийн ордын төрийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 50 хүртэл, хувийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн бол 34 хүртэл хувийг төрийн эзэмшилд авах талаар хэлэлцээ хийх үүргийг Засгийн газрын хуралдаанаар Н.Учрал сайдад олгосон. Энэ дагуу хэлэлцээнүүд хийгдээд явж байгаа. Үүний нэг буюу үүсмэл орд буюу “Ачит ихт” ХХК-ийн асуудал орж байгаа. Надад байгаа мэдээллээр "Ачит Ихт" ХХК бичгээ ирүүлсэн. Хэдэн хувиа өгөх вэ гэдэг хэлэлцээндээ ороод явж байгаа” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон байж яалаа гэж 50%-ийг нь хувийн компанид зүгээр өгдөг юм, ойлгох ухаан алга.

Зочин
1 сарын өмнө
116.206.83.106

51 хувийг төрд /ард түмний / мэдэлд авах нь зөв шүү

Рмм
1 сарын өмнө
116.206.83.106

Ордын 34 хувь, компанийн хувьцааны 34 хувь гэдгээ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй

Иргэн
1 сарын өмнө
116.206.83.106

Хамгийн багадаа 51 хувь үнэндээ ил гаргаад билэн байгаа орд тиймээс 60 доошгүй хувь байх ёстой энэ кампан хөрөнгө гөргөж бэлжн бүтээгдэхүүн гаргасаны хувьд 40 байх нь зөв томорлоо гэхэд 51 хувь бас ч хөрөнгө хүч хөдөлмар хөрөнгө мөнгө гаргасан нь үнэн шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.