?Д.Цогтбаатар: Даваагийн Цогтбаатартай холбоотой шүүхийн шийдвэрийг УИХ хэлэлцэх боломжгүй
“Хөгжлийн банк”-ны хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарыг чөлөөлөх нөхцөл бүрдээд байгаа юм. УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухайд 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. Энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан юм.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.
Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:
-Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд УИХ хэлэлцэх асуудал байж болохгүй. Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнийг санал хурааж татаж байгаа. “Би өөрөө УИХ-аас гарна” гэж байгаа хүнийг ч санал хураагаад гаргаагүй тохиолдол байгаа. УИХ-ын гишүүнийг татах асуудлыг Их хурлаас өөр байгууллага шийдэж болохгүй. Тэгэхээр энэ нөхцөлд тохирсон хууль санаачлан баталж, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж би хувьдаа харж байна. Гэхдээ одоо Д.Цогтбаатартай холбоотой шүүхийн шийдвэрийг УИХ хэлэлцэх боломжгүй. Шүүхийн шийдвэрийг УИХ хэлэлцэнэ гэдэг ойлголт байхгүй. Гэвч дээрх гишүүнийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж таарна. Ер нь УИХ-ын гишүүн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хэрхэх вэ гэдэг хуулийн зохицуулалтыг УИХ тодорхой болгож, хуульчлах ёстой болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.