Эрчүүдийн хамгийн түгээмэл нэр "Бат-Эрдэнэ" хамгийн урт нэр "Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо"

Манай улсын нийт хүн амын 49 хувь буюу 1.7 сая нь эрчүүд. Монгол эрчүүдийн дундаж наслалт 67 байдаг бол хамгийн өндөр настай эрэгтэй 105 настай.

Статистик мэдээллээр 60-аас дээш насны эрчүүдийн 88 хувь, 50-59 насны 81,1 хувь, 40-49 насны 62,1 хувь, 30-39 насны 41 хувь, 18-29 насны 14,1 хувь нь цэргийн алба хаажээ. 

Монгол эрчүүдийн хамгийн түгээмэл нэр нь Бат-Эрдэнэ, Тэмүүлэн, Төгөлдөр, Билгүүн гэсэн нэрс байна. Харин хамгийн урт нэр 39 үсэгтэй буюу "Мөнхмайнбаярпүрэвсайхантунгалагсүхгомбо" гэсэн нэр байна.

Хөдөлмөрийн насны нийт эрэгтэйчүүдийн 67.4 хувь нь ажил, хөдөлмөр эрхэлж буй. Түүнчлэн удирдах албан тушаалд ажиллаж буй нийт ажиллагсдын 57.7 хувь нь эрчүүд байгаа юм. Дундаж цалин 2,8 сая төгрөг байна.

485055850 950245907263752 5456488718676273774 n1

484550974 950245740597102 7301851821357101876 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.