О.Алтангэрэл: Ноорог.мн сайтын асуудал хэвлэн нийтлэх эрх чөлөө, редакци сайтын үйл ажиллагаатай огт хамааралгүй

Ноорог.мн сайтын оффист өнгөрсөн шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажлын хэрэгсэл, хард, гар утас гэх мэт зүйлсийг хураажээ. Тус сайтын ажилчдаас өчигдөр оройн 10 цагаас өнөөдөр өглөөний 5 цаг хүртэл мэдүүлэг авсан аж. Улмаар Ноорог.мн сайтын үйл ажиллагааг хуулийн байгууллагаас түр хаасныг эсэргүүцэж, хэвлэлд хандаж мэдээлэл хийсэн юм. 

Уг асуудалтай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл:

-Ноорог.мн сайттай холбоотой явуулсан ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд өгөх, хууль зүйн үндэслэлээ тайлбарлахыг цагдаагийн байгууллагад үүрэг болгосон. Удахгүй мэдээлэл хийнэ.

. Мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгдөг. УИХ-ын хууль зүйн байнгын хороо, хүний эрхийн дэд хороонд мөн мэдээлэл, тайлбар өгнө гэжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.