Ч.Номин сайд “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал”дээд хэмжээний хэлэлцүүлэгт оролцов

Италийн Турин хотноо зохион байгуулагдаж буй тусгай олимпын өвлийн наадмын хүрээнд “Хүртээмжтэй нийгмийн хөгжил: Дэлхийн удирдагчдын эвслийн амжилтын замнал”дээд хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулагджээ. 

Энэхүү хэлэлцүүлэгт Дэлхийн Тусгай Олимпын хорооны тэргүүн Доктор Тим Шрайвер, Гүйцэтгэх захирал Мэри Дэйвис, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, олон улсын элч төлөөлөгчид, эвслийн гишүүн орнуудын сайдууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, тамирчид оролцсон бөгөөд хэлэлцүүлгийг Дэлхийн Тусгай Олимпын Сержант, Шрайверын Олон улсын Элч төлөөлөгч Б.Ерөөлт чиглүүлжээ.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд хүртээмжтэй нийгмийг Монгол Улсад бий болгоход тулгарч буй гол асуудлууд, амжилттай хэрэгжиж буй төслүүд болон ирээдүйн алсын харааны талаар илтгэл танилцуулж, оюуны ялгаатай хөгжилтэй иргэдийн нэгдсэн судалгаа, үндэсний тооллогыг ангилал тус бүрээр хийх, төрийн зарим чиг үүргийг ТББ-уудад шилжүүлэх, иргэний нийгэм, хувь хүмүүсийн тогтвортой хамтын ажиллагааны загвар гаргах, дэлхийн туршлага судлах, спортын клубууд, баг тамирчдыг хамтарсан спортын талаарх мэдлэгтэй болгох зэрэг санаачилгуудыг дэвшүүлжээ.

. Ингэснээр энэхүү эвслийн үүсгэн байгуулагч 14 орны нэг болж, Гана, Кени, Исланд, Малта, Монтенегро, Сейшел, Хятад, Арабын Нэгдсэн Эмират, Өмнөд Африк, Гибралтар, Панам, Ямайка, Египт зэрэг улстай хамтран ажиллаж эхэлсэн байна.

Судалгаагаар эдгээр хүүхдүүдийн 43 хувь нь сургуулиас завсардсан, 49 хувь нь огт боловсрол эзэмшээгүй бол 42 хувь нь уншиж бичих, энгийн тоо бодох чадваргүй байна. Мөн энгийн хүүхдүүдтэй харьцуулахад хоёроос гурав дахин их гадуурхагдаж, дээрэлхүүлдэг гэсэн тоо баримт гарчээ. Ялангуяа, цар тахлын дараа энэ зөрүү улам нэмэгдсэн байна. Иймээс Дэлхийн Тусгай Олимп 148 орны 30 мянган сургуульд хэрэгжүүлж буй хүртээмжтэй боловсролын хөтөлбөрөө өргөжүүлэхээр ажиллаж байна. Мөн НҮБ-ын
484105948 965239755715932 3247044964252597691 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.