Сар шинийн баяраар нийслэл дэх эмнэлгүүд дараах хуваарийн дагуу ажиллана

Сар шинийн баярын өдрүүдэд нийслэлийн Эрүүл мэндийн газраас хариуцлагатай жижүүр ажиллаж, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангуулна.

Баярын өдрүүдэд иргэний санал хүсэлтийг  77990101 - 1 - 4 утсаар авах юм. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн мэс засал, гэмтэл, дотор, хүүхэд, шүдний кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд тус тус ажиллана.  

Түүнчлэн нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн хоёр кабинет 3 дугаар сарын 1, 2-ны өдөр 11:00-14:00 цаг, 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд 10:00-15:00 цагийн хооронд ажиллана. Харин нийслэлийн Түргэн тусламжийн төв, нэгдсэн эмнэлэг, Өргөө, Хүрээ болон Амгалан амаржих газар бусад харьяа эмнэлгүүд 24 цагаар тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн өрхийн эмнэлгүүд доорх хуваарийн дагуу ажиллах юм.

67c1419cb754a95b1a29e2ad1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.