Хошорюү С.Бямбасүрэн Ёкозүна цолоо гардан авлаа

Мэргэжлийн сумо бөхийн Хацү башёд 12 даваа, гурван унаатайгаар түрүү хүртсэн "Тацүнами" дэвжээний бөх Хошёорюү Сугаррагчаагийн Бямбасүрэн сумо бөхийн 74 дэх, монголын зургаа дахь ёкозүна цолтон боллоо. 

Aki basho 01 011

Өнгөрөгч оны Кюүшү башёд сайн барилдсан озеки цолтнууд болох Котозакүра, Хошёорюү нарыг хэрэв Хацү башёд түрүүлбэл Ёкозүна цол олгоно хэмээн амлаад байсан билээ. Ийнхүү эхэлсэн Хацү башёд энэ цагт барилдаж буй цорын ганц аварга болох Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ аварга зодог тайлж буйгаа зарлаж аваргын болзол сонсоод байсан Котозакура 10 унаж цаашлаад Озеки цолоо ч алдах эрсдэлд ороод байна. Тэгвэл Хошорюү С.Бямбасүрэн эцсийн мөч хүртэл нэмэлт барилдаан хийж сумо бөхийн карьерынхаа хоёр дахь түрүүг хүртсэн юм. 

article a83241c9 79a8 4b66 a44c 33f21af1d0ab

Японы сумо бөхийн холбооноос Хошорюү С.Бямбасүрэнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 29-ны өглөө албан ёсоор мэргэжлийн сумо бөхийн 74 дэх ёкозүна цол олголоо.

article f7dc8fa5 42b3 4925 83d6 29d6750b33f3

Удам залгасан аваргадаа олон олон түрүү хүртэхийг хүсэн ерөөе. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.