Баянгол дүүргийн гал түймэрт өртсөн дөрвөн айлд гэр олгов
Баянгол дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс гал түймрийн аюулд өртөж орон гэрээ алдсан дөрвөн айлд таван ханатай гэр олголоо.
Өнгөрөгч онд Баянгол дүүргийн хэмжээнд онцгой байдлын аврагчид нийт 62 удаагийн гал түймрийн дуудлагаар ажиллаж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын 15 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
Эдгээр дуудлагын ихэнх хувийг хүний санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй гал түймэр эзэлж байгаа бөгөөд 10 орчим хувь нь иргэд гэр орноо алдсан тохиолдол бүртгэгдсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.