СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-09-29

Баянгол дүүрэгт хар тамхитай тэмцэх “Анзаар” аян зохион байгуулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Нийслэлийн Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хамтран “Анзаар” аяныг хэрэгжүүлж байгаа юм.

Энэ хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, их, дээд, ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтнууд, дунд, ахлах ангийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагч нарт урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар сургалт мэдээллийг зохион байгууллаа.

Аяны хүрээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 4500 гаруй иргэнийг хамруулсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.