Олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр” нээв

Баянгол дүүрэг анх удаа хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх “Түр хамгаалах байр”-тай боллоо.

ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар уг төслийг эхлүүлж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/02 тоот тогтоолоор дүүрэгтээ анх удаа олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр”-ыг байгуулан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр нээсэн юм.

Нээлтийн үйл ажиллагаанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Баянол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн болон бусад албаныхан оролцсон юм.

0e6bbdd6ba0853ef442afc72b4655a1e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.