?LIVE: С.Цэнгүүн: Ашиггүй ажиллаж буй эрчим хүчний төрийн өмчит компаниудыг татан буулгах шаардлагатай
"Ашиггүй ажиллаж буй эрчим хүчний төрийн өмчит компаниудыг татан буулгах шаардлагатай" гэж УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хэлэв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Төрийн өмчийн компанийн ашигтай ажиллагаатай холбоотойгоор хуулийн төсөл орж ирж байна. Тухайлбал эрчим хүчний 32 ТӨХК байна. Энэ компаниудын ашигт ажиллагааг зайлшгүй сайжруулах шаардлагатай. Эрчим хүчний компаниуд дээр алдагдалтай ажиллаж байна. Нэмээд бүтээмжгүй олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна гэдэг шүүмжлэл нь бодитой юм. Өнөөдрийн орж ирсэн хуулийн төсөл дээр 32 байгаа компанийг 7 болгон цөөлөх боломж байгаа юм. Цөөлнө гэдэг нь удирдлага зохион байгуулалтыг зөв зохион байгуулна гэсэн үг.
Тухайн төрийн өмчит компаниуд олон жилийн турш алдагдалтай ажиллаж, татвар төлөгчдийн мөнгийг дэмий үрэгдүүлсээр байна. Иймд тухайн төрийн өмчит компани 2-3 жил алдагдалтай ажилласан тохиолдолд компанийг татан буулгана.
Өнөөдрийн хувьд алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгах, хувьчлах тухай асуудал хуулийн хүрээнд ойлгомжгүй байгаа.
Эрчим хүчний компаниудыг ашигтай ажиллуулахад зөв зохион байгуулалт, менежмент дээр илүү анхаарах шаардлагатай. ТЭЦ4 гэхэд 900 орон тоотой байсан бол 1400 ажилтантай байна. Ингэж нэмэгдэхдээ ихэнхдээ удирдах албан тушаалтнууд байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.