Төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат өнөөдөр зуурдаар нас барж, нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Пунсалмаагийн Очирбат 1942 оны 1 дүгээр сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн. Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Шарын голын уурхайд ерөнхий инженер, Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, Түлш, эрчим хүчний яамны сайд, Гадаад эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайд, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын алба хашиж байв.
1990 оны 9 дүгээр сараас 1992 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2 дугаар сараас 1993 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, 1993-1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож байв.
1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байлаа.
Талийгаачийн ажилч хичээнгүй, нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй зан чанар, эгэл даруу гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэж, мөнхөд дурсагдах болно.
Ум сайн амгалан болтугай!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үхэхгүй юм шиг идсэн дээ
Зүгээр эмгэнэл илэрхийлчихэж болдоггүй юм уу
Зөндөө л идэж уулаа хангалттай дөө
БУСДЫН ҮХЛИЙГ ЭЛДВЭЭР ХЭЛЖ БАЙГАА ТА ! КАРМАГАА ЭДЭЛНЭЭ !
Яг үнэн.увайгүй новш
Um ma ni bad me hum .Um sain amaglan boltugai
Сайн төрлийг олоорой
Юутай байгаа ч иөнхрөхгүй хорвоо зөв мөртэй л явах хэрэгтэй диваажинд залрана уу тамд шатна уу хийсэн үйл нь л мэднэ
Юу хуцаад байгаан хонин гүрвэл болж, арабын цөлд төрөг
Хичнээн муу хүн байсан ч гэсэн Монгол хүн ёс суртахууны хувьд үхсэн хүнийг муулдаггүй, "үхсэн хүнээс ял асуудаггүй" гэдэг дээ.
Ханатлаа идлээ эх орондоо гай боллоо өндөр насаллаа одоо боллоо доо диваажиндаа очно уу тамдаа очно уу хийсэн үйл нь мэднэ дээ
Үр хүүхэд үлдэх хорвоод зөв л амьдрах юмсан
Ёстой харамсахгүй ээ.Хангалттай олон жил хулгайлж.Бсду чинь ямар урт наслаа вэ.
ашгүй дээ тамд тавтай морил
тамд тавтай морил
Монголоо ч алджээ Нас барсан хүнийг муулж ярьдаггүй монгол ёс байдагюмшүү Ернь хараал эргэдэг гэдэг Хараал хар толгойдоо гэж нэг айхтар үг бий шүүЯмарч хүн байсан талийгаачийг муулж болохгүй Тэр хүнийг үйлийн үрнь л шүүдэг гэдэг юм Төөрөг яаж зурагдана хүн түүгээрээ л болноЕрнь хувь хүн гэхээсээ илүү Манай энэ1990онд бий болгосон тогтолцоо гаж буруу Хүн нийгмийн амьтан учир нийгэм ямар бна Хүн тийм л бна Соц нийгэмд төрд хулгай байгаагүй Харин 1990оноос хойш л Төр хулгайтай болсон авилгал бий болсон Монголчууд намаар талцан хийрхэж эв нэгдэлгүй хоорондоо чоно хонь болсон Хүнс хор болсон Өвчин тахал дийлдэхээ больсон ямар нийгэм байна Хүн тийм л болно Монголд урд өмнө ийм олон хулгайч хүн байгаагүй биз дэГэтэл одоо яагаад бараг хүн бүр идэх уух ын донтой болчив бодоорой
Гүн хармсалаа илэрхийлье. Маш ажилсаг лут эрдэмтэн. Удирдах ур чадвар өндөр, Монгол улсын Түлш эрчим хүч, уул уурхайн салбарыг хөгжүүлхэд өөрийн түүхэн бүтээлч хөдөлмөр оюун ухаанаа зориулж явсан хүндээ. Цэвэлмаадаа болон үр хүүхдүүд, төрөл саданд нь дахин гүн эмгэнэлээ илэрхийлье.
Гүн эмгэнэлээ илэрхийлье. Эх орон ард түмэн таныгаа мартахгүй. Та минь эх орондоо эргэн төрөөрэй. Ум сайн болтугай.
Ум сайн амгалан болтугай