Ц.Даваасүрэн: Багануурын цахилгаан станцыг зогсоосондоо ерөнхийлөгч асан Х.Баттулга уучлалт гуйх ёстой
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Багануурын цахилгаан станцын асуудал хөндөгдөв. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр баахан хятад ажилчин орж ирж ирнэ гэдэг асуудал яригдаж, энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх албан бичгийн Эрчим хүчний яам, Засгийн газарт ирүүлсэн гэж тухайн үеийн Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн хэлэв.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өчигдөр болов. Тус хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Эрчим хүч-3 төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн юм.
Зээлийн хэлэлцээрийн үеэр Багануурын цахилгаан станцын асуудал хөндөгдсөн юм.Тухайн үеийн Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн дараах мэдээллийг өгөв.
Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн:
-Намайг сайд болж очиход гэрээ байгуулагдсан байсан. Улаанбаатар хотод баригдах тавдугаар цахилгаан станцын төслийг зогсоогоод байгуулсан байсан. Баахан хятад ажилчин орж ирж ирнэ гэдэг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр яриад, энэ төслийг хэрэгжүүлэхгүй байх албан бичгийн Эрчим хүчний яам, Засгийн газарт ирүүлсэн. Уучлалт гуйх бол тэр үеийн ерөнхийлөгч Х.Баттулга гуйх ёстой. Энэ бичиг Эрчим хүчний яаманд байгаа.
Эрчим хүчний яам энэ төслийн ач холбогдлыг ойлгож байгаа учраас энэ төслийг зогсоох нэг ч шийдвэр сайд байх хугацаандаа би гаргаагүй. Энэ төсөл үргэлжлээд явж байгаа. Төслийн нэгжийг татан буулгаагүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.