Улаанбаатар метро төсөлд Английн Засгийн газар баталгаа гаргахаар болжээ

Өнгөрсөн оны 11 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар Лондон хотод айлчилж, Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаж байв.

Тэр үеэр Улаанбаатар метро төсөлд Английн Засгийн газар баталгаа гаргах талаар мэдээлэл гарч байв. Тэгвэл өчигдөр хотын дарга өөрийн цахим хуудастаа хамтрагч газраас ирүүлсэн албан бичгийг оруулжээ. Мөн Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас "Дэд бүтцийг дэмжин ажиллахдаа баяртай байна. Цаашид хамтын ажиллагаа өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэйгээ байгаа"-гаа илэрхийлжээ. 

900a4381 6996 4b95 97ac 2f806168e716

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.