?Иргэд: Дараагийн Засгийн газар бүрэлдэхүүнээ байгуулах гэсээр байтал цаг хугацаа алдаж, иргэдийн амьдрал бүр л туйлдана
Өнөөдөр төв талбайд зарим иргэд жагсаж, үзэл бодлоо илэрхийлж эхэллээ. Жагсаалд нэгдсэн иргэдийн байр суурийг хүргэж байна.
"Иргэдийн амьдрал хүнд байгаа цагт дуу хоолойгоо илэрхийлээд жагсах нь зөв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт монголчууд нийтээрээ маш их хүлээлт итгэл найдвар өгсөөр байгаа. Өнөөдрийн нийгэмд гарч байгаа өөрчлөлтүүд хэр байгаа билээ дүгнэлт хийх ёстой гэж харж байна. Хамгийн түрүүнд залуусыг ажилтай болгох хэрэгтэй. Мөн манай улсад үйлдвэрүүд барих боломж байгаа. Үйлдвэр барьж өөрсдөө үйлдвэрлэдэг улс болох хэрэгтэй.
Засгийн газрыг огцрууллаа гэж бодоход цаг хугацаа алдахын нэмэр. Дараагийн Засгийн газар бүрэлдэхүүнээ байгуулах гэсээр байтал цаг хугацаа алдаж, иргэдийн амьдрал бүр л туйлдана. Ард иргэдээ бодсон шийдвэрүүд гаргах л хэрэгтэй байна" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.