Архангайн Эрдэнэбулганд алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагдуулт багт иргэн Д нь энэ сарын 07-ны өдрийн 16:15 цагийн орчим гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 8-ны өдрийн 17:15 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн 45 настай, эмэгтэй Д-г эрэн хайх ажиллагааг энэ сарын 9-ний өдрийн 10:45 цагт эхлүүлж, тухайн иргэний цогцсыг аймгийн төвөөс урд зүгт 6 км зайд Булган сумын Баянбулаг багийн Сангийн толгойн гүүрний доороос 13:05 цагт олсон байна. Цогцсыг Цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.