Баянхонгор аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Баянхонгор аймгийн Баянговь сумын Өрхөт багийн “Адгийн шаваг” гэдэг газар 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20:13:57 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 20:19 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянговь сумын Засаг дарга, Өрхөт багийн Засаг дарга болон малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.