Trip.com платформд Монгол Улсыг сурталчилж эхэллээ

Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч платформын нэг болох Trip.com группын Ерөнхийлөгч Жэйн Сантай өнгөрсөн оны 9-р сард ССАЖЗ-ын сайд Ч.Номин хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Уг гэрээний хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, түүнчлэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар зорьсон юм.

9HQlKuncIo1VhADKdlqGmU12P2EYeCNaJWX0EVCeyDkLm5u4uv9x9uag74goSCCr

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд, Trip.com платформ дээр Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэлсэн нь аялал жуулчлалын салбарын хувьд чухал алхам боллоо. Түүнчлэн энэхүү платформоор дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой болж байна.

2024 он Монгол Улсын хувьд аялал жуулчлалын амжилттай жил болж, 810 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Цаашид бид улирлын хамаарлыг бууруулж, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэхээр мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж байгаа бөгөөд 2028 он гэхэд 2 сая жуулчин хүлээн авах томоохон зорилт тавин ажиллаж байна.

o0Wg1LZd68YoLkDhrBU2LjsoPo7raGpqpfcXsbR18ak9kcEZ6oQMXcig7KLN7k81

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.