?LIVE: Д.Пүрэвдаваа: Хувийн хэвшлийн хайгуул хийсэн стратегийн ордын 34 хувийг Засгийн газар эзэмшинэ гэж байгаа нь байж болохгүй зүйл

"Хувийн хэвшлийн хайгуул хийсэн стратегийн ордын 34 хувийг Засгийн газар эзэмшинэ гэж байгаа нь байж болохгүй зүйл" гэж УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:

-Улс өөрөө хайж олж авсан стратегийн ордыг лицензээрээ эзэмшсэн бол 51 хувийг, аж ахуй нэгж өөрөө хайгуулаа хийж, нөөцөө тогтоосон бол 34 хувьд хувь эзэмшинэ гэдэг хуультай байгаа.

"Ачит Ихт" компанийн 34 хувийг авах ёстой гэдэг асуудал сүүлийн үед яригдаж байна. Ингэхээр тодорхойгүй байдал үүсэж эхлээд байна. Манай улс чөлөөт зах зээлтэй улс. Аж ахуй нэгж компаниуд өөрсдийн үйл ажиллагаагаа 5-10 жилээр төлөвлөдөг. Ингээд хөрөнгө оруулалт, зээл гээд бүх зүйлсээ урт хугацаандаа төлөвлөдөг. Гэтэл

Үнэхээр ийм өөрчлөлтийг хийх гэж байгаа бол иргэдэд ямар үр өгөөжтэй, аж ахуй нэгжүүдэд ямар давуу байдал үүсэх вэ гэдгээ маш сайн ойлгуулах ёстой. Тэр мөнгийг төсөв суулгаснаар ямар бүтээн байгуулалт хийх, юунд зарцуулагдах вэ гэдэг нь тодорхой болгох шаардлагатай юм.

Жилийн өмнөөс, иргэд аж ахуй нэгжүүдтэйгээ хамтраад ярилцаад шийдлээ олох ёстой байсан. Засгийн газар тодорхой тоог хэлж, амлалтаа нээлттэй өгөх хэрэгтэй юм. Түүнээс шууд л хувийн хэвшлийн хайгуул хийсэн стратегийн ордын 34 хувийг Засгийн газар эзэмшинэ гэж байгаа нь байж болохгүй зүйл гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.