?LIVE: Т.Доржханд: Томоохон төслүүдээ урагшлуулахын тулд гаднаас ажиллах хүчнийг татвар авалгүйгээр оруулж ирэх шаардлагатай
Засгийн газраас Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байна. Энэхүү хуулийн төсөл нь иргэдийн шүүмжлэлд ихээхэн өртөж буй юм. Тус хуулийн төслийн талаар Шадар сайд Т.Доржхандын байр суурийг сонслоо.
Шадар сайд Т.Доржханд:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуулийн төсөлд ямар нэгэн квоттой холбоотой, квотгүй ажиллах хүчнийг оруулж ирэх тухай заалт байхгүй. Томоохон төслүүдийг дэмжих, биезнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд гадаадын ажиллах хүчнийг оруулж ирэх шаардлага байна. Бизнес эрхлэгчид, ялангуяа үйлдвэр эрхлэгчдээс ажиллах хүчин оруулж ирэх талаар маш олон хүсэлт ирсэн. Үүнийг үндэслээд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх асуудлыг хуулийн төсөлд тусгаж, УИХ-д өргөн бариад байна. Томоохон төслүүдээ урагшлуулахын тулд гаднаас ажиллах хүчнийг татвар авалгүйгээр оруулж ирэх шаардлагатай байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.