Тавантолгой түлш: Шахмал түлшний орц, найрлага тогтвортой огт солигдоогүй
Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар агаарын бохирдлын асуудал болон сайжруулсан түлшний стандартын талаар хэлэлцжээ. Энэ талаар Тавантолгой түлш компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат мэдээлэл өгөв.
"Тавантолгой түлш" компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат:
-"Тавантолгой түлш" компани жилдээ 520-560 мянган шахмал түлш үйлдвэрлэдэг. Сүүлийн таван жилийн хугацаанд жилд 520-540 мянган тонныг үйлдвэрлэсэн. Шахмал түлшний стандарт 2019 онд батлагдсан. Тухайн үед шахмал түлшний чийглэгийн агууламж 10 хувиас ихгүй гэж заасан байдаг. Харин Засгийн газраас үүрэг өгсний дагуу 2022 онд зарим стандартыг чангатгаж, чийглэгийн агууламжийг 6 хувь болгож бууруулсан. Түүхий нүүрсний дэгдэмхий бодисын гарц 45 хувь, шахмал түлш буюу эрчим хүчний нүүрснийх 22 хувь байдаг. Эрчим хүчний нүүрсийг баяжуулж, баяжмалаараа шахмал түлш хийгээд Нийслэлийн засаг даргад танилцуулсан байгаа.
Ерөнхийлөгчийн ярьсныг сонссон. Одоо бол хатаалтын хувь 6-аас бага, стандартыг хангалттай хангаж байгаа. Шахмал түлшний орц, найрлага тогтвортой байгаа. Хэрэглэж буй түүхий эд огт солигдоогүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.