?LIVE: Д.Жаргалсайхан: Дээд шүүх Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой улстөржсөн шийдвэр гаргалаа
Дээд шүүх Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой улстөржсөн шийдвэр гаргасан гэж УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан:
-Надад ирсэн мэдээллээр сонгуулийн дараагаас л энэ асуудал яригдаад эхэлсэн. Шүүхээс улстөржсөн шийдвэр гаргасан гэж харж байна. Үнэхээр ийм асуудалтай байсан бол яах гэж сонгуульд нэр дэвшүүлсэн бэ? Гараад ирснийх нь дараа энэ асуудал яригдаж байгаад таатай хандахгүй байна.
Монголын төрд өнгө нэмж, шударга байдлаар ажиллаж байгаа залуу улс төрч. 2025 оны төсөв, төсвийн хориг дээр маш сайн ажиллаж, эсэргүүцсэн таван гишүүний нэг.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг болон Н.Батбаяр гишүүн асны асуудал зэрэг бас буцаж байгаа юм байна. Мөн Б.Найдлаа гишүүний асуудлыг эргэж байгаа юм билээ. Харин эсрэгээрээ МАН-ын намын гишүүдийн асуудал цагаадаж байдаг. Ямар их ялгавартай байдал гаргаж байна вэ?
Манай тойргийн шилдэг залуу боловсон хүчнийг гэм буруутайд тооцож эцэслэн шийдвэрлэснийг эсэргүүцэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.