?LIVE: Л.Мөнхбаясгалан: Утааны хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг сөрөг хүчнээс даргалах ёстой

Утааны хяналтын сонсголын талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн байр суурийг сонслоо. Тэрбээр "Утааны хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг сөрөг хүчнээс даргалах ёстой" гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-70 гаруй мянган иргэн саналаа ирүүлсэн утааны болон төсвийн хяналтын сонсгол хийх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд УИХ-ын дарга даалгасан. Тэгэхээр одоо нийтийн ерөнхий сонсгол уу, эсвэл төсвийн хяналтын сонсгол хийх үү гэдгээ манай байнгын хороо шийдвэрлэнэ гэсэн үг. Би энэ байнгын хороонд ажилладаг. Энэ саналаа байнгын хорооны хурлын үеэр илэрхийлж санал хураалгах болно. Тиймээс олон нийтийн дэмжлэг хүсэж байна.

Ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаж зүгээр нэг сонсгол хийгээд өнгөрдөггүй, хариуцлага тооцдог болгомоор байна. Бас утааны улмаас нас барсан 7000 гаруй иргэнийхээ амь насыг, одоо утаанд хордсоор байгаа иргэдийнхээ эрүүл мэндийн нөхөн төлбөрийн асуудлыг нэхэн гаргаж тавимаар байна. Та бүхнийг дэмжээсэй гэж хүсэж байна аа…

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.