Шатахуун тээвэрлэж явсан машин замын хажуу руу унаж, таван тонн шатахуун асгарчээ

Өвөрхангай аймагт шатахуун тээвэрлэж явсан автомашин замын зорчих хэсгийн хажуу тал руу унаж, тээвэрлэж явсан 30 тн шатахуунаас 5 тн орчим шатахуун асгарчээ. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 30 км-т орших Тээлийн-Ам хэмээх газарт Улаанбаатар хотоос Өвөрхангайн Бат-Өлзий сумын чиглэлд шатахуун тээвэрлэж явсан автомашин замын зорчих хэсгийн хажуу тал руу унажээ. 

Энэ тухай дуудлагыг Онцгой байдлын алба 12-р сарын 11-ний 16:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь бүлэг, Цагдаагийн тасаг, сумын мэргэжлийн ангийн алба хаагчид  очсон байна.

Тус газарт очиход Алба хаагчид чиргүүлийг татан босгож, асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг зохион байгуулсан гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.