Бага насны хоёр хүүхэд гэртээ цоожлогджээ

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд гэртээ цоожлогдсон бага насны хүүхдүүдийг алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт бага насны хоёр хүүхэд гэртээ цоожлогдсон тухай дуудлагыг Онцгой байдлын алба арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 18:52 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Х /3 настай, эрэгтэй/, Э /1 настай, эрэгтэй/ нар гэртээ цоожлогдсон байсныг 5 минут ажиллаж хаалгыг онгойлгосон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.