Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөг гардана
Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намаас Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдааныг энэ сарын 07-нд Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулах гэж байна.
Тус барилдаанд түрүүлсэн бөх 10 сая, үзүүрлэсэн бөх таван сая төгрөгийн бай шагнал хүртэнэ. Мөн "Уран барилдааны тусгай шагнал", “Зоригтон ” шагналын эздийг тодруулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.