Үндсэн хуулийн сургагч багшаар 100 гаруй иргэнийг бэлтгэж төгсгөв

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг улс, орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл 100 гаруй залуусыг Үндсэн хуулийн сургагч багш болгон бэлтгэх сургалтыг өнөөдөр явууллаа. 

Түүнчлэн Анхдугаар Үндсэн хуулийг баталсан ойн өдрийг угтаж 2024 оны арваннэгдүгээр сарын 23-ны бямба гарагт "Санан тунхаглах ирээдүй" сэдэвт гэрэл зураг, архивын үзэсгэлэнгийн нээлт Монголын Үндэсний музейд болно.

Харин ирэх даваа гарагт “Үндсэн хуульт ёс: өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаас гадна улсын хэмжээн дэх бүх ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурагчдад “Монгол Улсын Анхдугаар Үндсэн хууль” сэдэвт хичээл заах ажээ.

467477722 1895459190862399 2249509620083187434 n

467429724 1078689250389038 4388850626656175501 n

467476922 539680085578449 2885796741010045283 n

466679677 1275040846975661 5740753116070756842 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.