Өвөрхангай аймагт нам даралтын зуух буудаж, байшингийн дээвэр шатжээ

Өнгөрсөн 24 цагт ахуйн гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгджээ.

Өвөрхангай аймаг, Арвайхээр Согоот 1 дүгээр багт байшингийн нам даралтын зуух буудаж гал гарч байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба 11.20-ны өдрийн 22:32 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн 10х10 метрийн хэмжээтэй байшингийн 4х3 метрийн хэмжээтэй үүдний хэсгийн нам даралтын зуух буудаж, дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ийм иргэд та бүхэн болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилж, зуухны бүрэн бүтэн болон аюулгүй байдлаа шалгаж эрсдэлээс сэргийлэх шаардлагатай байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.