“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, монгол өв уламжлал, ёс заншлаа түгээх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 201 дүгээр цэцэрлэгийн дэргэд “Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” буюу 100 ортой гэр цэцэрлэгийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо.

673c05aee90d1138002214e3

Тус цэцэрлэг нь нийт 429.88 ам.метр талбайтай бөгөөд 175.4 ам.метр хэмжээтэй, нэмэх тэмдэг хэлбэртэй барилга болон 63.61 ам.метр 4 цомцог гэр бүхий зохион байгуулалттай юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Норовхан” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.

673c0611e90d1138002214e5

673c0627e90d1138002214e6

673c0659e90d1138002214e9

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.