Баянзүрх дүүрэгт агуулах шатаж нэг иргэн нас баржээ

"Сүнжин гранд" зочид буудлын урд байрлалтай агуулахад гал гарч, нэг хүн амь насаа алдаж, нэг иргэн түлэгджээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 13 хороо "Сүнжин гранд "зочид буудлын урд байрлах агуулахад өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны /2024.11.17/ өдрийн 22 цагийн орчимд гал гарчээ.

Галын улмаас нэг иргэн нас барж, нэг иргэн түлэгдэж, эмнэлгийн тусламж авчээ. Мэргэжлийн байгууллагууд галын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.