Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын барилгыг засварлажээ

Иргэдийн тав тухтай орчинд төрийн үйлчилгээг авах, ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор цагдаагийн газарт засвар шинэчлэлтийн ажлууд хийж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст 5000 ам.метр талбайд дотор заслын ажил, гадна фасад, дээврийн засвар шинэчлэлтийн ажлууд, Цагдаагийн 2-р хэлтэст гадна шат пандус засварын ажлыг хийж дууслаа.

 67370b55e90d1138002214b3

Тус барилгын өрөө тасалгаанууд, коридор, хүлээлгийн хэсэг, эрүүлжүүлэх байр болон бусад хэсэгт дотор засвар болон гадна фасад, дээвэр засварын ажлууд хийсэн юм. Дүүргийн хөрөнгө оруулалтаар “Гэрэлт-Оньс” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав. 

67370b4de90d1138002214b2

67370b85e90d1138002214b6

67370b93e90d1138002214b7

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.