Хууль зүйн сайд О.Алтангэрэл автомашины улсын дугаарын хязгаарлалтыг хүний эрх зөрчсөн гэж үзжээ

Улаанбаатар хотын нийтийн тээврийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг тогтоох шийдвэр арваннэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн. Энэ шийдвэрийн хүрээнд нийслэлчүүдийн дийлэнхийн унаж буй автомашинд улсын дугаар олгохгүй болж буй юм.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн зүгээс Улаанбаатарын автомашинд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг хүний эрх зөрчсөн, ялгаварлан гадуурхсан гэж үзжээ. Иймд дээрх журмыг хүчингүй болгох шаардлагыг НЗД бөгөөд Улаанбаатар хотын дарга захирагч Х.Нямбаатарт албан бичгээр хүргүүллээ.

Ташрамт дурдахад, хотын даргын дээрх шийдвэр нь Үндсэн хуулийг зөрчиж, хүний эд хөрөнгөд халдаж байна гэж үзсэний үндсэн дээр иргэд Үндсэн хуулийн цэцэд шаардлага хүргүүлсэн билээ. 

462570963 1582838513111875 6647345405984877275 n

462554497 442825968849850 4706896382730699052 n

462557454 934657858569030 8950088908943800163 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.