?LIVE: С.Эрдэнэбат: Автомашинд улсын дугаар олгохгүй байгаа асуудлыг дахин хэлэлцэх шаардлагатай

Улаанбаатар хотын серитэй улсын дугаар олгохгүй гэх тогтоолоо НИТХ-аас эргэж харах хэрэгтэй. Энэ бол хүний эрхтэй холбоотой асуудал гэж УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хэлж байна.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Автомашины дугаар олгохгүй байх асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандсан байна лээ. Хүний ажил амьдралтай холбоотой шийдвэрийг иргэдээс санал хүсэлт авах байдлаар, эсвэл урьдчилан мэдээлж байх шаардлагатай байна. Үнэхээр шаардлагатай бол үүнийг хуульчлахаас өөр аргагүй.

Хүний ажил амьдрал, өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг тогтоол журмаар зохицуулах нь учир дутагдалтай гэж харж байна. Энэ талаар нэр бүхий гишүүд ярилцсан байгаа.

Хот энэ дугаар олгохгүй гэдэг асуудлаа эргэн харах байх гэж бодож байна. Энэ нь бас дугаарын бизнес далд утгаараа явагдана гээд сөрөг талтай гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.