С.Баяр: Ц.Даваасүрэн "Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр эх орноо араас нь "хутгалдаг"

Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа "Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Ц.Даваасүрэн өөрөө санал оруулан дэлхийн ураны практикт байхгүй "9 хувийн АМНАТ" гэдгийг дэмжүүлээд авлаа. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй" гэх жиргээг нийтэлжээ. 

УИХ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ төсөл нь яг Оюутолгойн загвараар явж байна. Бид зардлыг хянаж чадахгүй бол орлого олохгүй" гэж хэлсэн юм. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудастаа Ц.Даваасүрэн гишүүнийг шүүмжилсэн жиргээг оруулжээ. 

Ерөнхий сайд асан С.Баяр:

-"Эх орноосоо урваж болохгүй" гэх сайн үгээр муу санаа, мунхаг биеэ халхлан эх орноо араас нь хутгалдаг түүх давтагдах нь. Энэ . Цаад хэд нь даанч яав даа... Сүүлд энэ . Оюутолгойг хэлэлцэх үед Б.Бат-Эрдэнэ аварга яг ийм байсан. Сүүлд нь юу гээд байлаа, санаж байна уу, Монголчуудаа? гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.