Махны машинд гараа хавчуулсан байсныг 30 минут ажиллаж гаргажээ

Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд махны машинд гараа хавчуулсан тухай дуудлага онцгой байдлын газарт /2024.11.10/-ны өдрийн 16:11 цагт иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход махны лангуу түрээслэгч иргэн Э /52 настай, эмэгтэй/ нь махны машинд зүүн гараа хийж хавчуулсан байсныг 30 минут ажиллаж гаргасан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.