Р.Булгамаа: Н.Өнөрцэцэгийн нөхцөл байдлыг хараад нүдэндээ итгэхээргүй ажиллагаанууд хийгдсэн байгааг олж харлаа

Өнөөдөр сэтгүүлч, Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн 4.9 жилийн ялыг хэвээр үлдээлээ.

Өмгөөлөгч Б.Баатарсайхан:

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ажилласан гэж үзэж байгаа. Хүний эрхийг зөрчсөн маш олон ноцтой асуудал байна. Н.Өнөрцэцэгийн тухайд сэтгэл санаа тайван байгаа. Өнөөдөр нийт найман өмгөөлөгч шүүх хуралдаанд өмгөөллөө. Мэтгэлцээний явцад Н.Өнөрцэцэг хэрэг болон шийдвэрийн тухайд бүрэн дүүрэн ойлголттой болсон.

Өмгөөлөгч Р.Булгамаа: 

-Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх гэдэг товчхон шийдвэр гаргалаа.
. Хүний эрхийг хангахаар ажиллаж байгаа хүмүүсийг хүртэл хуулийн тодорхой хэм хэмжээгээр хязгаарладаг.
Шүүх бүрэлдэхүүн улсын яллагч нараас асуулт асуусан ч тодорхой үр дүнтэй хариулт яригдахгүй байсан. Шүүхийн шийдвэр бодитой гарна байх гэдэгт итгэлтэй байлаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.