Ж.Сүхбаатар: Ногоон автобусыг хэл ам гарсантай холбоотойгоор улс хүлээж аваагүй

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд шилжүүлээд байна. Энэ хэрэгт холбогдсон Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатарын байр суурийг сонслоо.

Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар:

-Би нийтийн тээвэр хариуцсан сайд биш байхгүй юу. Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар нэг жил ажилласан. Би 2022 оны есдүгээр сард сайдаар томилогдсоноос хойш нийтийн тээвэр, автобусны асуудлыг ярьсан.

Тэр үед салбараараа унасан байсан. Миний хийсэн ажил бол бодлого гаргаж чадсан байхгүй юу. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. . Хөрөнгө мөнгө завшсан асуудал байхгүй. Тухайн авбусыг авахдаа анхнаасаа шаардлагыг нь өндөр тавьсан байсан.

Би автобус хүлээн авагч биш. Бодлогыг нь гаргасан хүн. Нийт 805 авбустай болсны 705 автобусыг нь улс хүлээгээд авчихсан. Хуучин автобус эсэхийг шинжээчид тогтоодог асуудал юм. Цаг хугацааны дараа үнэн мөн нь тодорно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.