?LIVE: С.Одонтуяа: Гишүүдэд мөнгө хуваарилах бус том төслүүдээ хөдөлгөх ёстой

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас гишүүдэд мөнгө хуваарилах талаар байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Миний хувьд 2012-2016 онд холимог тогтолцоотой байх үед гишүүн байсан. Тэр үед төсөв батлахад улс орны бүтээн байгуулалттай холбоотой маш том төслүүд хөдөлсөн байдаг.

Би сая хөдөө орон нутгаар явахад ялгаа нь харагдаж байна. Өмнө нь гишүүд хөөцөлдөж байж аймаг бүрдээ шүүх, прокурорын байр барих гэх зэрэгт маш их төсвийг нь тавиулдаг сан. Гэтэл жижиг можаритор дээр аймаг хооронд, дамнасан том том төслүүд ердөө явах боломжгүй байсан.

Энэ удаагийн төсөв бол гол нь 14 мега төслөө хэрэгжүүлье. Мөн байгаа. Тойргоо түр зуурдаа хойш нь тавиад улсын нэгдсэн төсөв том мега төслүүдээ хөдөлгөе гэдэг дээр илүү дэмжиж байгаа.

Монгол улс стратегийн хувьд нүүрс экспортлох гол цэг дээрээ байна. Бид нар энэ боломжоороо дэлхийн нүүрснээс татгалзах тэр үе хүртэл маш хурдан боомтуудаа нээгээд нүүрсээ аль болох хурдан их хэмжээгээр экспортолж чадах бол улсын орлого нэмэгдэнэ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.