?Д.Энхтуяа: Ахмадын асрамжийн газрыг шинээр байгуулж, төр, хувийн хэвшлийн менежментээр авч явах шаардлагатай

Улсын Их Хурлын гишүүн, Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүн Д.Энхтуяа өчигдөр (2024.10.24) Төв аймгийн Батсүмбэр сум дахь ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцжээ. Уг асрах газрын ахмадуудын нийгэм, эрүүл мэндийн асуудлын нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн Д.Энхтуяагаас тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

-Энэ долоо хоногт ахмадуудын асуудалд анхаарал хандуулж ажиллалаа. Ардын ахмадуудын холбоо болон Батсүмбэр сум дахь ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тэнд нийт 176 ахмад настан амьдарч байна. Улсын төсвөөс санхүүждэг. Тэтгэвэр тэтгэмжийн 30 хувь нь өөрийнх нь асаргаанд, 70 хувь нь өөрт нь зориулагддаг.

Миний хувьд ахмадын асрамжийн газрыг төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах талаар ярьж байгаа. Төрөөс барилга байгууламжийг бариад өгөхөд сэтгэл зүй, ахуйн байдлыг нь хувийн хэвшил сайжруулж хамтарч ажиллаж болно. Тиймээс.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.