Нийслэлийн 2024 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Өмнө нь цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан бол энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байна. 

6712137a04a7f15ad621b801

Цэргийн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор энэ удаагийн хугацаат цэргийн хөтөлбөрт англи хэл, компьютер, “B” ангиллын жолооны дамжаанд хамруулах хичээлийг хөтөлбөрт нэмж тусгаад байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байна.

Цэрэг татлагын үеэр дүүргийн насан туршын суралцахуйн төвөөс залууст зориулж хорт зуршил, зөв хооллолт, гэр бүл төлөвлөлт, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр богино хэмжээний сургалтыг зохион байгуулж байна.

671213a104a7f15ad621b804

671213ac04a7f15ad621b805

671213bf04a7f15ad621b806

6712140d04a7f15ad621b80b

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.