2020-2024 оны НИТХ-аас баталсан тогтоол шийдвэрүүдийг хүлээлгэн өглөө

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны бүрэлдэхүүний дарга Ж.Батбаясгалан өөрийн тэргүүлж ажилласан хурлын баталсан тогтоолууд, Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас баталж гаргасан бодлогын баримт бичгүүдийг Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баярт хүлээлгэн өглөө.

463619217 848896017416012 7963637701628897190 n

Найм дахь удаагийн буюу 2020-2024 оны Нийслэлийн ИТХ-аас нийт 400 орчим тогтоол шийдвэр батлан хэрэгжүүлж байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийг энэ хугацаанд Улсын Их Хурлаар баталсан бөгөөд, үүнийг дагаж нийслэлийн эдийн засгийн хөгжлийг хурдасгах 66 хуулийг УИХ, Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран боловсруулж, батлуулсан. Энэ хүрээнд нийслэл хот эдийн засгийн хувьд бие даан хөгжих, том төслүүдээ хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлуудаа шийдвэрлэх бодит боломж бий болсон юм. Эдгээр хууль болон тогтоол шийдвэрүүдийн эмхтгэл, бусад баримт бичгийн хамт хүлээлгэн өгөхдөө тэрбээр “Нийслэл хотын хөгжлийг түргэтгэх эрх зүйн шинэчлэлээ бид өнгөрсөн хугацаанд бүрэн хийж чадсан. Үүнийг дагаж эдийн засгийн чөдөр тушааг тайлах том төслүүд ч гараанаас гарсан. Тиймээс 9 дэх удаагийн Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүн болон Нийслэлийн Засаг дарга түүний багийн хийх ажил, хүрэх үр дүн тодорхой. Нийслэл тулгамдсан асуудлуудтайгаа жил бүр зууралдсаар байдаг он жилүүд дуусаж, хөгжлийн том төслүүд гараанаас гарсан. Энэ эрчийг сааруулахгүй авч явах баг хамт олондоо итгэж байна...” гээд, Нийслэлийн ИТХ-ын дарга А. Баярт ажлын амжилт хүслээ.

463433028 848895987416015 5269143347853629215 n

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр нь өнгөрсөн 4 жилийн Баянзүрх дүүргийн ИТХ-ыг тэргүүлэн ажилласан. Нутгийн удирдлагын байгууллагыг удирдан ажиллаж байсан туршлагатайн хувьд, Нийслэлийн ИТХ-ын даргын үүрэгт ажилдаа шуурхайлан орохоо тэрбээр илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.